Thursday, August 27, 2015

ZAMENHOFA TAGO - ЗАМЕНХОФИЙН ӨДӨР

Эсперанто хэлээр ярьдаг хүмүүс Заменхофийн өдрийг албан ёсоор тэмдэглэдэг. 1878 оны 12 сарын 15-нд Заменхоф 19 насныхаа төрсөн өдрөөр өөрийн зохиосон олон улсын хэлийг (Lingwe uniwersala) найз нартаа анх танилцуулсан бөгөөд түүнээс хойш есөн жилийн дараа 1887 онд Эсперанто хэлний анхны сурах бичгээ хэвлүүлсэн (Unua Libro) билээ. Жил бүрийн 12 сарын 15-ныг өдгөө энэхүү хэлээр харилцагч хүмүүс цуглан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Сүүлийн үед "Эсперанто номын өдөр" гэж нэрийдэн шинээр гарсан ном худалдан авч баярлах болсон байна.

Людвиг Лазарус Заменхоф (1859/12/15 - 1917/4/14) бол Польш-Жүүд эмч, хэл шинжээч хүн бөгөөд зохиомол хэлнүүд дундаас хамгиин их түгж дэлгэрсэн Эсперанто хэлийг зохиогч юм. Тэр үеийн Хаант Оросын мэдэлд байсан Польш улсын Биалисток хотноо төржээ.

No comments:

Post a Comment