Thursday, August 27, 2015

Хичээл 4.

Тусагдахуун

Эсперанто хэлэнд тусагдахууныг үгийн сүүлд -n дагавар залгаж бүтээнэ. Тусагдахуун гэдэг нь хэнийг? юуг? юу? гэсэн асуултад оногдоно. Жишээлбэл,

Би ном уншиж байна - Mi legas libron

Би кофе ууж байна - Mi trinkas kafon.

Хүүхдүүд алим идэж байна - Infanoj manĝas pomojn.

ZAMENHOFA TAGO - ЗАМЕНХОФИЙН ӨДӨР

Эсперанто хэлээр ярьдаг хүмүүс Заменхофийн өдрийг албан ёсоор тэмдэглэдэг. 1878 оны 12 сарын 15-нд Заменхоф 19 насныхаа төрсөн өдрөөр өөрийн зохиосон олон улсын хэлийг (Lingwe uniwersala) найз нартаа анх танилцуулсан бөгөөд түүнээс хойш есөн жилийн дараа 1887 онд Эсперанто хэлний анхны сурах бичгээ хэвлүүлсэн (Unua Libro) билээ. Жил бүрийн 12 сарын 15-ныг өдгөө энэхүү хэлээр харилцагч хүмүүс цуглан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Сүүлийн үед "Эсперанто номын өдөр" гэж нэрийдэн шинээр гарсан ном худалдан авч баярлах болсон байна.

Людвиг Лазарус Заменхоф (1859/12/15 - 1917/4/14) бол Польш-Жүүд эмч, хэл шинжээч хүн бөгөөд зохиомол хэлнүүд дундаас хамгиин их түгж дэлгэрсэн Эсперанто хэлийг зохиогч юм. Тэр үеийн Хаант Оросын мэдэлд байсан Польш улсын Биалисток хотноо төржээ.

Wednesday, August 19, 2015

ХИЧЭЭЛ 3.

Тусагдахуун

Эсперанто хэлэнд тусагдахууныг үгийн сүүлд -n дагавар залгаж бүтээнэ. Тусагдахуун гэдэг нь хэнийг? юуг? юу? гэсэн асуултад оногдоно. Жишээлбэл,

Би ном уншиж байна - Mi legas libron

Би кофе ууж байна - Mi trinkas kafon.

Хүүхдүүд алим идэж байна - Infanoj manĝas pomojn.

Хичээл №2. Нэр үг

Өмнөх хичээлээс та нэг зүйлийг ажигласан болов уу? Та яг одоо Хичээл №1 рүү буцаж цагаан толгой үсгүүдийн жишээ үгнээс зөвхөн нэр үгийг нь түүгээд уншаарай. Нийтлэг зүйл байна уу?

Эсперанто хэлэнд нэр үг -О үсгээр төгсдөг. Тиймээс ялгахад үнэхээр амар байгаа биз. Жишээ:

amiko =

найз
ĉielo =
тэнгэр
amo =

хайр
ĉevalo =
морь
hundo =

нохой
domo =
байшин
Харин олон тоо нь -J үсгээр төгсөнө. "ой"  гэж дуудна (лийброй, бийрдой, окүүлой гэх мэт). Жишээ:

libroj =

номнууд
 arboj =
модод
birdoj =

шувууд
okuloj =
нүд
urboj =

хотууд
vortoj =
үгс

Хичээл №1. Цагаан толгой

LECIONO 1. ALFABETO 

Эсперанто цагаан толгой 28 үсэгтэй. Үүнээс 5 нь эгшиг үсэг. Цагаан толгойн үсгийг салангид дуудахад монгол хэлэнд "э"-гээр амилуулж дууддаг бол Эсперанто хэлэнд "о"-гоор амилуулж дуудна: А, Бо, Цо, Чо, До гэх мэт.
Үсэг бүрийг үгийн хаана ч орсон яг л ижил дуудна. Өргөлт нь хойноосоо хоёр дахь эгшиг дээр байна.

amo
хайр
Ĥ
ĥano
хаан
R
rapida
хурдан
B
bela
гоё, сайхан
I
infano
хүүхэд
S
salti
үсрэх
C
celo
зорилго, бай
J
juna
залуу
Ŝ
ŝipo
усан онгоц
Ĉ
ĉielo
тэнгэр
Ĵ
ĵurnalo
сэтгүүл
T
tago
өдөр
D
doni
өгөх
K
kafo
кофе
U
urbo
хот
E
egala
эрх тэгш
L
lando
газар, улс
Ŭ
aŭto
машин
F
facila
амар, хялбар
M
maro
тэнгис
V
vivo
амьдрал
G
granda
том
N
nokto
шөнө
Z
zebro
алаг тахь
Ĝ
ĝardeno
цэцэрлэг
O
oro
алт



H
horo
цаг
P
paco
энх тайван



  
Малгайтай үсэг 6 байгааг та анзаарсан байх, нэг нь дээшээ харсан малгай - Ĉ, Ĝ, Ĥ, Ĵ, Ŝ, Ŭ 

Сайн байна уу? Saluton!

Энэ блогийг Эсперанто хэл сурах хүсэлтэй хүмүүст зориулан нээлээ. Тавтай морилно уу!